Бүх төсөл Төсөл 07 · Эрчим хүч

Цахилгаан байгууламжийн бүртгэл мэдээллийн систем

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний улсын хэмжээний дэд станц, агаарын шугам, тулгуурыг орон зайн байршлаар нь бүртгэж, тоноглол бүр дээр өдөр тутмын үйл ажиллагааг удирддаг систем.

2025Ашиглалтад орсон
УлсынХамрах хүрээ
2D · 3DГазрын зураг
Grid Platform — дэд станц, агаарын шугамын газрын зураг
Хугацаа2025 он
БайгууламжДэд станц, агаарын шугам, тулгуур
Үр дүн

Юу боломжтой болсон

  • Улсын хэмжээний бүх дэд станц, тулгуур, агаарын шугамыг байршил, холбогдох мэдээллийн хамт бүртгэсэн.
  • Цахилгаан байгууламжийн тоноглолыг схемийн дагуу зураглан оруулсан.
  • Өдөр тутмын үйл ажиллагааг тоноглол дээр суурилан явуулдаг болсон.
Сорилт ба шийдэл

Өмнө нь ямар байсан, юу өөрчлөгдсөн

Шийдвэрлэх асуудал

  • Улс даяарх салбар байгууллагууд интернэтээр вэб системд хандаж ажиллах шаардлагатай байв.
  • Цахилгаан байгууламж бүрийг орон зайн байршлаар нь бүртгэх.
  • Дэд станцын тоноглол, түүний схемийг вэб систем дээр зураглаж, дээр нь ажиллах.
  • Орон зайн мэдээллийг 2D болон 3D газрын зураг дээр харах.
  • Бүх албан хаагчийн хандах нэгдсэн удирдлагын систем бий болгох.
  • Таслалт, тасралт, гэмтэл, захиалга, хязгаарлалт, ачаалал, энергийн баланс, шуурхай зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг системээр удирдах.
  • Мэргэжилтнүүд тоноглолын схем дээр шууд ажиллаж бүртгэл хөтлөх.

Нэвтрүүлсэн шийдэл

  • 01Өмнөх төслүүдийн адил өөрсдийн Орон зайн удирдлагын нэгдсэн платформыг тохируулан суурилуулсан.
  • 02Вэб системийг Laravel болон бусад шаардлагатай технологиор хөгжүүлсэн.
  • 03Газрын зургийн системийг GeoServer дээр хөгжүүлж, OpenLayers, CesiumJS-ээр харуулдаг.
  • 04Бүх цахилгаан байгууламжийг орон зайн байршлаар бүртгэсэн.
  • 05Өдөр тутмын үйл ажиллагааг байгууламж, тоноглол дээр суурилан бүртгэж удирддаг болсон.
  • 06Дэд станцын тоноглолыг схем дээр зураглан харж ажилладаг (AutoCAD, QGIS-ээс оруулах боломжтой).
  • 07Байгууламжуудыг 2D, 3D газрын зураг дээр харж, цахилгаан түгээх сүлжээ зэрэг хамтрагч байгууллагын мэдээлэлтэй давхцуулан харна.
Дэд станцын тоноглолын схем
Дэд станцын тоноглолын схем
Технологи
Орон зайн удирдлагын нэгдсэн платформLaravelGeoServerOpenLayersCesiumJSAutoCAD / QGIS

Бусад амжилттай шийдлүүд

Газрын удирдлагын нэгдсэн систем
Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг Зүйн Ерөнхий Газар

Газрын удирдлагын нэгдсэн систем

Нийслэлийн хот байгуулалтын систем
Хот Байгуулалт, Хотын Стандартын Газар

Нийслэлийн хот байгуулалтын систем

Улсын хот байгуулалтын кадастрын систем
Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг Зүйн Ерөнхий Газар

Улсын хот байгуулалтын кадастрын систем

Газрын биржийн систем
Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Алба

Газрын биржийн систем

Газрын үйлчилгээний киоск машин
Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг Зүйн Ерөнхий Газар

Газрын үйлчилгээний киоск машин

Хамтран ажиллах

Танай байгууллагад тохирох шийдлийг хамтдаа тодорхойлъё.