Бүх төсөл
Төсөл 05 · Газрын үйлчилгээ
Газрын үйлчилгээний киоск машин
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын иргэдэд үзүүлдэг үйлчилгээг киоск машинаар хүргэж, хөдөө орон нутаг болон дүүргүүдэд байршуулсан.
~70Үйлчилгээний төрөл
52Цахим өргөдөл, хүсэлт
12Үнэгүй лавлагаа
1 мин18 үйлчилгээ нэг дороос

Үр дүн
Иргэнд юу өөрчлөгдсөн
Киоскоор цахим хүсэлтийн явц шалгах, цахим гэрээ, гэрчилгээ үүсгэх, газрын төлбөрөө шалгаж QR-аар төлөх боломжтой.
- Өмнө нь гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, газрын чанарын дүгнэлт, барьцаа, төлбөрийн мэдээлэл авахад 6–10 гарын үсэг шаардагддаг байсан бол одоо 18 төрлийн үйлчилгээг нэг дороос 1 минутад авна.
- Иргэн, ААН зөвхөн газрын албанд очихын оронд ойр байгаа дурын киоскоос үйлчилгээ авна.
- Хамгийн их хэрэглэгддэг үйлчилгээ нь газрын кадастрын зураг, гэрчилгээ, гэрээ.
- Зарим үйлчилгээг төлбөртэй болгосноор киоск ажиллуулах урсгал зардлыг нөхдөг болсон.
Сорилт ба шийдэл
Өмнө нь ямар байсан, юу өөрчлөгдсөн
Шийдвэрлэх асуудал
- Газрын үйлчилгээг киоскоор үзүүлэх нь анх удаа хийгдэж байсан.
- Иргэнийг газрын системд бүртгэлтэй утасны дугаар, иргэний үнэмлэхээр таних шийдэл шаардлагатай байв.
- Бүх үүрэн холбооны оператор руу мессеж илгээх шаардлагатай байв.
- Кадастрын зургийг хүсэлт бүрд шинээр зураглах шаардлагатай байв.
Нэвтрүүлсэн шийдэл
- 01Монгол Улсын хаанаас ч киоскоор газрын үйлчилгээ авах боломжтой болсон.
- 02Бүртгэлтэй утасны дугаар руу мессеж илгээж танин нэвтрүүлнэ.
- 03Иргэний үнэмлэх уншиж, регистрийн дугаараар танин нэвтрүүлнэ.
- 04Газрын албанд байгаа газартай холбоотой цахим файлуудыг татаж хэвлэнэ.
- 05Кадастрын зургийг тухай бүр шинээр үүсгэж, хамгийн сүүлийн байдлаар хэвлэнэ.
- 06Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгнө.
- 07Өөрийн газартай холбоотой хүсэлт илгээнэ.
- 08Төлбөртэй үйлчилгээг QPay-ээр төлнө.

Технологи
Иргэний үнэмлэх уншигчSMS танилтQPayA4 хэвлэгчГазрын удирдлагын нэгдсэн систем




