Орчин үеийн хотуудад зориулсан орон зайн ухаалаг шийдэл

Хоосон газраас
дижитал хот хүртэл

Смарт Дата нь Улс болон Нийслэлийн хэмжээнд газрын төлөвлөлт, хот төлөвлөлт, дэд бүтэц, иргэдийн үйлчилгээний нэгдсэн орон зайн платформыг бий болгосон байна. Эдгээртэй холбоотой хэрэгжүүлсэн 9н чиглэлийн (GIS) систем бий болгосон байна.

9Нэгдсэн систем
5+Төрийн хэрэглэгдэж буй
10×Хурдан шийдвэр
∞Орон зайн давхарга
Барилга
Кадастр
Дэд бүтэц
Газар
зам
Бэрхшээл

Цаасан бүртгэл.
Өгөгдөл тархсан олон газар байршсан байна.

Уламжлалт хот байгуулалт нь төлөвлөлт болон хэрэгжилтийг тусгаарладаг. Газрын мэдээлэл нэг байгууллагад, барилгын зөвшөөрөл нөгөөд, дэд бүтцийн өгөгдөл тустаа. Шийдвэр удааширч, зөрчил үүсч, төлөвлөлт бодит байдалтай зөрчилдөх.

01 / ТАРСАН

Тархсан бүртгэл

Газрын мэдээлэл байгууллага бүрт тусдаа. Албан тушаалтнууд хагас мэдээллээр шийдвэр гаргадаг.

02 / ХУРД

Удаан шийдвэр

Газар олголт, зөвшөөрөл 6-12 сар үргэлжилнэ. Иргэд хүлээж, хөрөнгө оруулагчид өөр газар хайдаг.

03 / ЗӨРЧИЛ

Давхардсан эрх

Нэг газар олон удаа олгогдох. Дэд бүтэцтэй давхцах. Төлөвлөгөө бодит байдалтай зөрчилдөх.

04 / ХЯНАЛТ

Сул хяналт

Газар ашиглалт, барилгажилт, татварын биелэлтэд бодит цагийн хяналт байхгүй. Асуудал хожуу илэрнэ.

Платформын боломжууд

Код бичихгүйгээр шинэ үйлчилгээ тохируулна

Давхарга, үзүүлэлт, хүсэлт, ажлын урсгал, хэвлэх баримтыг администратор өөрөө тохируулдаг. Журам өөрчлөгдөхөд системийг дахин хөгжүүлэх шаардлагагүй — тохиргоог л шинэчилнэ.

ДавхаргаPoint · Line · Polygon
ҮзүүлэлтДурын талбар
Хүсэлтийн төрөлХавсралт, хариу
Ажлын урсгалТөлөв, шилжилт
Хэвлэх загварWord + хувьсагч

Давхаргыг дурын төрлөөр бүртгэх

Point, Line, Polygon геометртэй давхаргыг байр зүйн болон төлөвлөлтийн ангиллаар, шаталсан бүтэцтэй үүсгэнэ. Өнгө, тодролт, хүрээ, дүрс, харах дарааллыг тохируулна.

Point · Line · Polygon

Үзүүлэлтийг дурын байдлаар

Давхарга, хүсэлт бүрт шинэ талбар нэмнэ: тэмдэгт, текст, тоо, огноо, сонголт, Тийм/Үгүй. Хамгийн их урт, олон утга, лавлах хүснэгтийг тохируулж, бүлгээр нь таб болгон харуулна.

Динамик атрибут

Хүсэлтийн төрөл

Үйлчилгээ бүрт шаардлагатай хавсралт, иргэний бөглөх болон мэргэжилтний оруулах үзүүлэлт, хариуцах хэлтэс, хариу авах хэлбэрийг тохируулна.

Хавсралт · Үзүүлэлт

Ажлын урсгал

Төлөв, төлөв хоорондын шилжилт, шат бүрийн дүр, албан тушаалыг тодорхойлно. Хүсэлтийг мэргэжилтэнд тойргоор автоматаар хуваарилж, үндсэн хариуцагчийг онооно.

Төлөв · Явц · Хуваарилалт

Давхарга дээр бүртгэл үүсгэх

Хүсэлт дээр SHP файл оруулж, проекцоо сонгоод давхарга үүсгэнэ. Доор нь байрлах холбоотой давхаргуудыг систем автоматаар олж, үзүүлэлт, оролцогч, хаягийг бүртгэнэ.

SHP · Проекц · Хаяг

Баримт автоматаар үүсгэх

Word загвар, хувьсагчаар акт, албан бичиг, тодорхойлолт, архитектур төлөвлөлтийн даалгаврыг бүртгэлийн мэдээллээс автоматаар бэлтгэнэ.

Word загвар · Хувьсагч

Геопортал

Нийтэд харуулахаар тохируулсан давхарга, хүсэлтийн төлөвийг иргэд олон нийтийн газрын зургийн порталаас харна.

Нийтийн газрын зураг

Эрх, байгууллагын бүтэц

Хэлтэс, алба, албан тушаал, хэрэглэгчийн дүр, эрхийг тохируулна. Давхаргыг зөвхөн эрх бүхий хүнд харагдуулахаар нууцалж болно.

Дүр · Эрх · Нууцлал

Хурал, мэдэгдэл, нэгдсэн хүлээн авалт

E-Mongolia болон бусад сувгаар ирсэн хүсэлтийг нэг дор шийдвэрлэнэ. Мэргэжлийн зөвлөлийн хурал, ажил хуваарилагдмагц мэдэгдэл, Excel тайлан.

E-Mongolia · Хурал · Excel
Туршлага

Smart GIS дээр бүтээгдсэн системүүд

Нэг платформын суурь дээр хот байгуулалт, кадастр, зам, эрчим хүчний салбарын улсын болон нийслэлийн хэмжээний системүүдийг хэрэгжүүлсэн.

Нэг платформ — дөрвөн салбарebarilga.ub.gov.mn · urban.gov.mn · ubroad.mn · grid.transco.mn
4систем ажиллаж байна
2022–2025хэрэгжүүлсэн
Улс · нийслэлхамрах хүрээ
2023Улсын хэмжээ

Улсын хот байгуулалтын кадастрын систем

ГЗБГЗЗГ · ХБАСЯ

Аймаг бүрийн барилгын зөвшөөрөл, гүйцэтгэлийн зураг, дэд бүтцийн мэдээллийг нэг улсын санд; шинэ давхаргыг код бичихгүй нэмнэ.

Хот байгуулалтын кадастрДинамик давхаргаГар утасны апп
2024Нийслэл

Нийслэлийн зам, замын байгууламжийн бүртгэлийн систем

Нийслэлийн Замын Хөгжлийн Газар

Нийслэлийн бүх зам, замын байгууламжийн нэгдсэн сан; 40 гаруй төрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэнэ.

40+ хүсэлтийн төрөлArcGIS-ээс шилжүүлсэнВеб + апп
2025Улсын хэмжээ

Цахилгаан байгууламжийн бүртгэл мэдээллийн систем

Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК

Улсын хэмжээний дэд станц, агаарын шугам, тулгуурыг байршлаар нь; тоноглолын схем, өдөр тутмын үйл ажиллагааг нэг системд.

2D · 3D газрын зурагТоноглолын схемCesiumJS
Платформ

Нэг орон зайн бүртгэл.
Есөн дэд систем.

Смарт Дата нь хот төлөвлөлттэй холбоотой нэгдсэн системийг GIS технологи дээр хэрэгжүүлсэн. Анхны төлөвлөлтөөс эхлээд сүүлчийн барилгын зөвшөөрөл хүртэл, бүх шийдвэр нэг л орон зайн өгөгдөл дээр суурилна.

  • 01

    Нэг эх сурвалж

    Нэг орон зайн мэдээллийн сан нь төлөвлөлт, олголт, татвар, мониторинг, иргэдийн үйлчилгээг бүгдийг багтаана.

  • 02

    Бодит цагийн синхрончлол

    Кадастрт хийсэн өөрчлөлт татвар, төлөвлөлт, олон нийтийн порталд шууд тусдаг.

  • 03

    Аль хэдийн ажиллаж буй системүүд

    Эдгээр системүүд өнөөдөр Монголын улсын болон нийслэлийн хэмжээнд ажиллаж байна.

  • 04

    Нээлттэй стандарт

    OGC стандартыг бүрэн дэмждэг — WMS, WFS, GeoJSON. Бусад төрийн систем, гадны хэрэгсэлтэй холбогдоно.

НЭГДСЭН GIS Төлөвлөлт Кадастр Татвар Хяналт Дуудлага Иргэн Бүсчлэл Зам Дэд бүтэц
Орон зайн бүртгэл мэдээллийн систем

Есөн систем.
Шинээр бүтээсэн. Нэвтэрсэн. Ажиллаж буй.

Модуль бүр тус тусдаа эсвэл нэгдсэн платформын хэсэг болж ажиллах боломжтой. Бүгд OGC стандартыг дэмждэг тул бусад төрийн систем, гадны хэрэгсэлтэй холбогдоно.

01 / ТӨЛӨВЛӨЛТ

Газар зохион байгуулалт

Улс, нийслэл, орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулна.

02 / КАДАСТР

Газрын кадастр

Нэгж талбар бүр: хил, эзэмшил, эрх зүйн харилцаа, өргөдлийн түүх. Өөрчлөгдөшгүй, аудит хийгдсэн.

03 / ҮНЭЛГЭЭ

Татвар, үнэлгээ

Байршил, зориулалт, хэмжээнд суурилсан үнэлгээ. Автомат нэхэмжлэл. Банкны түвшний холболт.

04 / МОНИТОРИНГ

Газар ашиглалтын мониторинг

Захиалгат болон төлөвлөгөөт хянан баталгааны бүртгэл

05 / ДУУДЛАГА ХУДАЛДАА

Цахим дуудлага худалдаа

Ил тод цахим дуудлага худалдаа. Олон нийтэд нээлттэй хуваарь, бүртгэл.

06 / ИРГЭН

Иргэдийн үйлчилгээ

Олон нийтэд нээлттэй газрын зургийн портал, зөвшөөрлийн хүсэлт, гомдол, санал. Гар утсанд апп.

07 / ХОТ

Хот байгуулалт

Хотын төлөвлөгөөнүүд, барилгын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, скиз зураг, барилгажилтын хяналт, хяналт г.м.

08 / ЗАМ

Зам, тээвэр

Замын бүртгэл, засвар үйлчилгээний хуваарь, замын дэд бүтэц. Барилгын графиктай уялдсан.

09 / ДЭД БҮТЭЦ

Инженерийн шугам

Цахилгаан, ус, дулаан, холбоо. Газар доорх шугам сүлжээг бүртгэх, бүх үйл ажиллагааг хянах.

Амьдралын цикл

Хоосон газраас
баригдсан хот хүртэл.

Таван үе шат. Нэг тасралтгүй өгөгдлийн урсгал. Үе шат бүр дараагийн алхам; үйл ажиллагааны мэдээлэл буцаад төлөвлөлтөд нэмэгдэж, тасралтгүй цикл үүсгэнэ.

01

Төлөвлөх

Ерөнхий төлөвлөгөө, бүсчлэл, дэд бүтцийн төлөвлөгөө зэрэг.

02

Олгох

Ил тод цахим дуудлага. Автомат кадастр, татварын холболт.

03

Барих

Зөвшөөрөл, дэд бүтэц, инженерийн шугам — бүгд орон зайн уялдаатай.

04

Удирдах

Бодит цагийн мониторинг, автомат татвар, биелэлтийн хяналт.

05

Үйлчилгээ

Иргэдийн портал, үйлчилгээ, ил тод байдал. Санал хүлээн авна.

Хэмжигдэх үр өгөөж

Өгөгдөл удирдвал
юу өөрчлөгдөх вэ.

Урт хугацаанд үргэлжилдэг төрийн процесс өдрөөр шийдэгдэнэ. Гарын ажил автоматжина. Иргэд хариу хүлээх шаардлагагүй. Татварын цуглуулалт өснө. Хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ. Ил тод байдал сайжирна. Хотын төлөвлөлт бодит байдалтай ойртоно.

10×Дахин хурдан

Газар олголт: сараас өдрөөр. Зөвшөөрөл: долоо хоногоос цагт.

80%Цаас багасна

Гараар бүртгэх, цаасан маягт, гарын үсэг бүрэн арилна.

35%Орлого нэмэгдэнэ

Үнэн зөв үнэлгээ, автомат нэхэмжлэлээр газрын татвар өснө. Төрөл бүрийн үйлчилгээний төлбөрийг цахимаар төлнө

24/7Үйлчилгээ

Олон нийтэд тасралтгүй. Дараалал байхгүй, ажлын цаг хамаарахгүй, цаас үгүй.

Технологи

Орчин үеийн технологиуд.
Орон зайн архитектур.

Үйл ажиллагаанд нэвтэрсэн, нээлттэй эх кодын технологид суурилсан.

Технологийн давхарга
  • L4Хэрэглэгчийн түвшинВеб портал · Мобайл апп · Админ панель · 2D/3D газрын зураг
  • L3Аппликейшний түвшин9 систем · Laravel + OpenLayers + GeoServer · RBAC · Тайлан
  • L2Өгөгдлийн түвшинPostgreSQL + PostGIS · Redis · MQTT · S3 хадгалалт
  • L1Дэд бүтэцLinux · Docker · Apache · On-prem эсвэл үүлэн технологи
Орон зайн давхарга

Долоон хэмжээст хотын өгөгдөл

Давхарга бүр бие даан засагдах, ашиглах, шинжлэх боломжтой. OGC стандарт нь бүх системтэй холбогдох.

  • Барилга, байгууламж
  • Зам, тээвэр
  • Инженерийн шугам
  • Кадастр / нэгж талбар
  • Байгаль орчин
  • Өндөршил / газрын хэлбэр
  • Сансрын зураг
Холбоо барих

Таньд орон зайн бүртгэл мэдээллийн систем хэрэгтэй бол? Бидэнд хандаарай.

Танай байгууллагын газар, хот байгуулалтын өгөгдөлд тохирсон шийдлийг хамтдаа тодорхойлъё.

Демо хүсэх

Хүсэлтээ үлдээвэл ажлын 1 өдрийн дотор холбогдоно.

эсвэл шууд: +976 7272-7002 · contact@smartdata.mn