Бүх төсөл
Төсөл 06 · Зам, замын байгууламж
Нийслэлийн зам, замын байгууламжийн бүртгэлийн систем
Нийслэлийн авто зам, замын байгууламжийн мэдээллийг орон зайн мэдээлэлд суурилан удирдах нэгдсэн систем. Мэдээллийн санг баяжуулж, мэдээллийн чанар, нарийвчлалыг сайжруулсан.
2024Ашиглалтад орсон
40+Хүсэлтийн төрөл
Веб + аппИргэн, ААН-д

Үр дүн
Юу боломжтой болсон
- Нийслэлийн бүх зам, замын байгууламжийн нэгдсэн мэдээллийн сан бий болсон.
- Дотоод үйл ажиллагааны бизнес процессыг зураглаж, шаардлагатай үйл ажиллагааг программчилсан.
- Иргэн, ААН-ийн 40 гаруй төрлийн хүсэлтийг (тэмдэг тэмдэглэгээ, талбайн шинжилгээ, зөвшөөрөл г.м.) хүлээн авч шийдвэрлэн, нээлттэй порталаар хүргэдэг болсон.
- Захирамж, гэрээ, төсөл арга хэмжээ, захиалагчийн хяналт зэрэг бүртгэлийг хийж, шинээр нэмэх боломжтой.
- Бүх төрлийн орон зайн давхаргыг бүртгэнэ.
Сорилт ба шийдэл
Өмнө нь ямар байсан, юу өөрчлөгдсөн
Шийдвэрлэх асуудал
- Вэб технологид суурилсан удирдлагын нэгдсэн систем шаардлагатай байв.
- Олон нийтэд нээлттэй портал, гар утасны апп шаардлагатай байв.
- Шинэ сервер, тоног төхөөрөмж худалдан авч, системүүдийг тохируулах шаардлагатай байв.
- Одоо байгаа ArcGIS системээс өгөгдлийг хөрвүүлэн оруулах шаардлагатай байв.
- Захирамж, гэрээ, зөвшөөрөл зэрэг бүх үйл ажиллагааны бизнес процессыг загварчлах.
- Иргэн, ААН-ийн хүсэлт, өргөдөл, гомдлыг цахимаар хүлээн авах.
- Газрын удирдлагын нэгдсэн систем, Хот байгуулалтын системтэй холбох.
- Нийт албан хаагч, мэргэжилтэнд сургалт явуулж нэвтрүүлэх.
Нэвтрүүлсэн шийдэл
- 01Өмнөх төслүүдийн адил өөрсдийн Орон зайн удирдлагын нэгдсэн платформыг тохируулан суурилуулсан.
- 02Гар утасны аппыг React Native, вэб системийг Laravel дээр хөгжүүлсэн.
- 03Газрын зургийн системийг GeoServer дээр хөгжүүлсэн.
- 04Нээлттэй порталыг шинэ дизайн, өнгө төрхтэй болгосон.
- 05Иргэн, ААН-ийг таних ДАН системтэй холбосон.
- 06Газрын удирдлагын болон хот байгуулалтын системтэй холбосон.

Технологи
Орон зайн удирдлагын нэгдсэн платформLaravelReact NativeGeoServerДАН




