Газрын биржийн систем
Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, газрын зах зээлийн үнийн мэдээлэл, газрын нөөц сан, худалдаа, түрээсийн мэдээллийг шинэ технологиор дахин загварчилж, газрын удирдлагын болон хот байгуулалтын системтэй холбосон.

Дахин хөгжүүлсэн модулиуд
Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг тул тасралтгүй, найдвартай ажиллах ёстой.
Газрын дуудлага худалдаа
Үнийн саналыг бодит цагаар өгч, тэмдэглэлийг систем автоматаар үүсгэнэ.
Төсөл сонгон шалгаруулалт
Шалгарсан иргэн, ААН-тэй байгуулах гэрээ, газрын өргөдлийг автоматаар үүсгэнэ.
Газрын зах зээлийн үнийн мэдээлэл
Үнийн мэдээлэл, тайланг хурдан гаргахаар мэдээллийн санг зохион байгуулсан.
Газрын нөөц сан
Газрын кадастр, газар зохион байгуулалтаас эсвэл Shapefile-аар өөрсдөө зурж оруулна.
Худалдаа, түрээсийн мэдээлэл
Газрын худалдаа, түрээсийн мэдээллийг бүртгэнэ.
Системийн холболт
Газрын удирдлагын нэгдсэн систем, улсын хот байгуулалтын системээс мэдээлэл татаж олон нийтэд харуулна.
Өмнө нь ямар байсан, юу өөрчлөгдсөн
Шийдвэрлэх асуудал
- Одоо байгаа техник дэд бүтцийг өргөжүүлж, дахин загварчлах шаардлагатай байв.
- Дуудлага худалдааг тасралтгүй явуулах боломжийг бүрдүүлэх.
- Фреймворк, серверийн хувилбаруудыг хамгийн сүүлийн байдлаар шинэчлэх.
- Хэрэглэгчийн талд нэгдсэн цагийн хяналт бий болгох.
- Орчин үеийн дизайнтай портал, дотоод удирдлагын систем хөгжүүлэх.
- Дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтад орж буй газрын мэдээллийг газрын нэгдсэн системээс дэлгэрэнгүй татах.
- Шалгарсан иргэн, ААН-тэй гэрээ, газрын өргөдөл, дуудлага худалдааны тэмдэглэлийг автоматаар үүсгэх.
Нэвтрүүлсэн шийдэл
- 01Үндсэн платформыг Laravel, нээлттэй порталыг React JS, мэдээллийн санг PostgreSQL / PostGIS дээр хөгжүүлсэн.
- 02Портал болон үндсэн платформын хооронд Socket-оор мэдээлэл дамжуулж, үнийн саналыг бодит цагаар өгдөг болсон.
- 03Дотоод систем, портал, мэдээллийн санг тус тусдаа сервер дээр байршуулах боломжтой болгосон.
- 04Нээлттэй порталыг шинэ дизайн, өнгө төрхтэй болгосон.
- 05Иргэн, ААН-ийг таних ДАН системтэй холбосон.
- 06Дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтыг газрын удирдлагын нэгдсэн системтэй холбосон.
- 07Үнийн мэдээлэл, тайланг хурдан гаргахаар мэдээллийн санг зохион байгуулсан.





