Бүх төсөл Төсөл 01 · Газрын удирдлага

Газрын удирдлагын нэгдсэн систем

Монгол Улсын газар олголт, төлөвлөлт, газрын төлбөр, татвар, үнэлгээ, хяналт, мониторингийн системүүдийг шинэ технологиор нэг платформд нэгтгэж, иргэдэд нээлттэй портал болон egazar аппаар хүргэсэн.

2018–2022Хэрэгжүүлсэн хугацаа
21Аймаг
330Сум
6Систем, үйлчилгээ
Land ERP — газрын зураг дээрх давхаргууд
Хугацаа2018 – 2022 он
Нээлттэй порталegazar.gov.mn
Гар утасны аппegazar
Хамрах хүрээ

Хэрэгжүүлсэн системүүд

Газрын харилцааны үндсэн үйл ажиллагааг хамарсан систем, үйлчилгээг нэг архитектурт хөгжүүлсэн.

Газар зохион байгуулалтын систем

Газар олголт, төлөвлөлтийн үйл ажиллагааг цахимжуулсан.

Газрын кадастрын систем

Аймаг, сум бүрт тусдаа байсан кадастрын мэдээллийг нэг төвлөрсөн санд нэгтгэсэн.

Газрын төлбөр, татвар, үнэлгээ

Газрын төлбөр, татвар, үнэлгээг тооцох шинэ систем.

Газрын мониторинг

Газрын хяналт, мониторингийн шинэ систем.

Нээлттэй веб портал

Газрын мэдээллийг олон нийтэд нээлттэй харуулж, цахимаар хүсэлт хүлээн авна.

egazar гар утасны апп

Иргэд газрын мэдээлэл, үйлчилгээг гар утаснаасаа авна.

Сорилт ба шийдэл

Өмнө нь ямар байсан, юу өөрчлөгдсөн

Шийдвэрлэх асуудал

  • Газрын кадастрын систем 21 аймаг, 330 суманд бие даан, даамал бүрийн компьютер дээр ажилладаг байв.
  • Газар зохион байгуулалт, газрын төлбөр, татвар, үнэлгээ, мониторингийн систем байгаагүй.
  • Бусад байгууллагатай мэдээллийг механик байдлаар солилцдог байв.
  • Газрын мэдээллийг олон нийтэд нээлттэй харуулах боломжгүй байв.
  • Иргэдээс өргөдөл, хүсэлтийг зөвхөн цаасаар хүлээн авдаг байв.
  • Олон газар байрласан мэдээллийн сангуудыг нэгтгэх шаардлагатай байв.

Нэвтрүүлсэн шийдэл

  • 01Шаардлага, дизайныг боловсруулж Land ERP системийн архитектурыг гаргасан.
  • 02Нээлттэй эхийн (Open Source) технологи дээр хөгжүүлсэн.
  • 03Орон зайн мэдээллийг дотооддоо болон олон нийтэд харуулах GeoServer газрын зургийн серверийг тохируулж байршуулсан.
  • 04Иргэдэд газрын мэдээлэл хүргэж, цахимаар хүсэлт хүлээн авах нээлттэй веб портал, гар утасны апп хөгжүүлсэн.
  • 05Улс даяарх албан хаагчдын хандах нэгдсэн дотоод удирдлагын систем хөгжүүлсэн.
Land ERP дотоод систем болон egazar гар утасны апп
Дотоод удирдлагын систем ба egazar апп
Технологи
Open SourceGeoServerТөвлөрсөн мэдээллийн санВеб порталГар утасны апп

Бусад амжилттай шийдлүүд

Нийслэлийн хот байгуулалтын систем
Хот Байгуулалт, Хотын Стандартын Газар

Нийслэлийн хот байгуулалтын систем

Улсын хот байгуулалтын кадастрын систем
Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг Зүйн Ерөнхий Газар

Улсын хот байгуулалтын кадастрын систем

Газрын биржийн систем
Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Алба

Газрын биржийн систем

Газрын үйлчилгээний киоск машин
Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг Зүйн Ерөнхий Газар

Газрын үйлчилгээний киоск машин

Хамтран ажиллах

Танай байгууллагад тохирох шийдлийг хамтдаа тодорхойлъё.