Бүх төсөл
Төсөл 03 · Хот байгуулалтын кадастр
Улсын хот байгуулалтын кадастрын систем
Аймаг бүрийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрууд барилгын зөвшөөрөл, явц, гүйцэтгэлийн зураг, дэд бүтцийн мэдээллийг нэг улсын санд бүртгэдэг систем. Шинэ давхарга, үзүүлэлтийг нэмэлт хөгжүүлэлтгүйгээр захиалагч өөрөө тохируулна.
2023Ашиглалтад орсон
УлсынХамрах хүрээ
Код бичихгүйДавхарга, үзүүлэлт тохируулна

СанхүүжүүлэгчХот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
Хугацаа2023 он
Нээлттэй порталurban.gov.mn
Гар утасны аппUrban: Cadastral System
Үр дүн
Юу боломжтой болсон
Хот байгуулалтын кадастрт геодези, байр зүй, зураг зүй, гидрогеологи, газар, барилгажилт, инженерийн, зам тээврийн, нийгмийн дэд бүтэц, тохижилтын мэдээлэл багтана. Захиалагч бүртгэх мэдээллийн төрлийг нэмэгдүүлж, өмнөх системийн дутагдлыг арилгах шаардлагатай байв.
- Байгууллагын бүх төрлийн үйлчилгээний хүсэлтийг иргэн, ААН-ээс цахимаар хүлээн авч, орон зайн мэдээллийг оруулж шийдвэрлэнэ.
- Шинэ давхаргын төрөл үүсгэж, аттрибут үзүүлэлтийг нь өөрчилж тохируулна.
- Давхаргын өнгө, хэв маягийг таних тэмдгийн стандартын дагуу системээс удирдана.
- Хэрэглэгчдийг байгууллагын бүтцээр зохион байгуулж, бүтэц солигдоход өөрчилж, хандах эрхийг удирдана.
- Хүсэлт, бүртгэлийн шат бүрд мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг шалгана.
- Ажлын урсгалыг төрөл бүрээр тохируулж, бүтэц өөрчлөгдөхөд өөрчилдөг тул цаашдын хөгжүүлэлтийн зардал буурсан.
- Хавсралт, батлагдсан баримт цахим архивын нэгдсэн санд хадгалагдана.
Сорилт ба шийдэл
Өмнө нь ямар байсан, юу өөрчлөгдсөн
Шийдвэрлэх асуудал
- Шинэ төрлийн мэдээлэл, давхарга нэмэх бүрт нэмэлт хөгжүүлэлт шаардлагатай, хөгжүүлэгч компаниас хамааралтай байв.
- Үүнээс болж мэдээллийн сангийн үндсэн бүтэц уян хатан бус байв.
- Иргэд зөвхөн архитектур төлөвлөлтийн даалгаврын хүсэлтийг цахимаар илгээж, бусад шатанд цаасаар хандаж байв.
- Шаардлагатай төрийн болон бусад байгууллагатай мэдээлэл солилцож чаддаггүй байв.
Нэвтрүүлсэн шийдэл
- 01Мэдээллийн сангийн суурь бүтцийг шинэчилж, хуучин өгөгдлийг шинэ бүтэц рүү хөрвүүлсэн.
- 02Шинэ бүртгэл, хүсэлтийн төрөл, орон зайн давхаргыг нэмэлт хөгжүүлэлтгүйгээр захиалагч өөрөө тохируулдаг болгосон.
- 03Хэрэглэгчийн шаардлага, одоогийн нөхцөлийг судалж, одоогийн болон ирээдүйн процессын зураглалыг нарийвчлан гаргасан.
- 04Системийн шинжилгээнд тулгуурлан хөгжүүлснээр шаардлага, алхам орхигдох эрсдэлийг бууруулсан.
- 05Нийслэлд хэрэгжүүлсэн Urban City ERP-г өөрчлөн тохируулж Urban State ERP-г бий болгосон.

Технологи
Urban City ERP суурьДинамик давхаргаАжлын урсгалЦахим архивГар утасны апп




