Бүх төсөл
Төсөл 02 · Хот байгуулалт
Нийслэлийн хот байгуулалтын систем
Хот Байгуулалт, Хотын Стандартын Газрын бүх төрлийн үйлчилгээний хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэдэг Urban City ERP. Иргэн, ААН ebarilga.ub.gov.mn-д ДАН-аар нэвтэрч хүсэлтээ илгээж, шийдвэрлэлтийн явцаа хянана.
2022Ашиглалтад орсон
ДАННэвтрэлт
Веб + аппИргэн, ААН-д

Үр дүн
Юу боломжтой болсон
Өмнө нь хот байгуулалтын мэдээллийн санг десктоп программаар удирдаж, иргэдээс цаасаар хүсэлт авч шийдвэрлэсний дараа орон зайн мэдээллийг бүртгэдэг байв.
- Бүх төрлийн үйлчилгээний хүсэлтийг цахимаар илгээж, шийдвэрлэдэг болж цаг хугацаа хэмнэгдсэн; иргэн, ААН хүсэлтийнхээ явцыг онлайнаар хянана.
- Иргэн, ААН ebarilga.ub.gov.mn-д ДАН-аар нэвтэрч өөрийн нэгж талбарт барилга барих боломжтой эсэх, барилгажилтын талбайн хэмжээг тооцоолно.
- Хүсэлт гаргагч, захиалагч, гүйцэтгэгч зэрэг иргэн, ААН, мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн сан бий болсон.
- Нээлттэй орон зайн мэдээллийг ebarilga.ub.gov.mn порталаар харна.
- Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлж хүсэлтийг тойрог болон бусад аргачлалаар хуваарилж, хуваарилалтын түүхийг хадгална.
- Мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг шалгах шалгууртай болсон.
- Ажлын урсгалыг хүсэлтийн төрөл бүрээр тохируулж, бүтэц өөрчлөгдөхөд дахин тохируулдаг тул цаашдын хөгжүүлэлтийн зардал буурсан.
- Хавсралт болон батлагдсан файлууд цахим архивын нэгдсэн санд хадгалагдана.
- Шинэ давхарга, түүний аттрибут үзүүлэлтийг хэрэгцээгээр нэмж тохируулна.
Сорилт ба шийдэл
Өмнө нь ямар байсан, юу өөрчлөгдсөн
Шийдвэрлэх асуудал
- Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламжийн мэдээллийг харахад хүндрэлтэй байв.
- Зөвшөөрөлгүй барилга, хот төлөвлөлтийн зөрчлийг байршилтай, зурагтайгаар мэдээлэх боломжгүй байв.
- Барилга барих болон бусад үйлчилгээний хүсэлтийг цаасаар өгч, их цаг зарцуулдаг байв.
- Хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, бусад нээлттэй давхаргыг хүссэн үедээ харах боломжгүй байв.
- Системд байгаа мэдээлэл автоматаар татагддаггүй тул дахин гараар оруулж, зөрүү, давхардал үүсдэг байв.
- Бусад системээр ирсэн хүсэлтийг тус бүрд нь нэвтэрч шийдвэрлэх шаардлагатай, зарим нь удаашралтай байв.
- Хэвлэгдэх баримт тогтсон загварын дагуу гардаггүй тул гараар засварлаж, алдаа гардаг байв.
- Мэдээллийн стандартыг өөрчлөх боломжгүй, нэг үзүүлэлтийг олон янзаар үүсгэсэн байв.
Нэвтрүүлсэн шийдэл
- 01Вэб технологид суурилсан байгууллагын дотоод удирдлагын систем.
- 02Төрийн болон бусад байгууллагатай орон зайн мэдээлэл солилцох Middleware систем.
- 03Цахим баримт бичгийн файл менежментийн систем.
- 04Иргэн, ААН-д зориулсан нээлттэй веб портал, гар утасны апп.
- 05Орон зайн мэдээллийг таних тэмдгийн стандартаар харуулах GeoServer газрын зургийн сервер.
- 06QGIS, ArcGIS, AutoCAD-д бэлтгэсэн Shapefile-ийг вэб систем рүү оруулах боломж.
- 07Хүсэлтийг цахимаар хүлээн авч, хариуцах алба, хэлтэст автоматаар хуваарилна.
- 08Батлагдсан баримтыг тогтсон загвараар хэвлэнэ.
- 09Шийдвэрлэлтийн явцыг иргэн, ААН-д тухай бүр мэдэгдэнэ.

Нэгдсэн процесс
Зөвшөөрлийн процесс Барилгын зөвшөөрлийн бүх алхмыг дэлгэрэнгүй харах
Технологи
GeoServerMiddlewareДАНShapefileВеб порталГар утасны апп




