Бүх төсөл
eBarilga 3.0 — AI ба 3D
Нийслэлийн хот байгуулалтын системийн дараагийн шат. Нэгж талбарын төлөвлөлтийн нийцлийг шинжилж, норм стандартын асуултад эх сурвалжтай хариулдаг AI туслах, барилгыг 3D-ээр харуулж шинжилдэг хот төлөвлөлтийн хэрэгслийг иргэний портал, дотоод систем, гар утасны аппд нэвтрүүлж байна.
AIтуслах
3Dхот төлөвлөлт
Веб + аппиргэн, мэргэжилтэнд

Шинэ боломжууд
Юу нэмэгдэж байна
eBarilga-г иргэн, мэргэжилтэн, удирдлага гэсэн гурван түвшний хэрэглэгчдэд өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих платформ болгон шинэчилж байна.
- AI туслах нэгж талбарын төлөвлөлтийн нийцлийг автоматаар шинжилж, хамгаалалтын бүс, хязгаарлалтыг тайлбарлана.
- Барилгын норм, стандартын асуултад баталгаажсан эшлэлтэй хариулна (RAG мэдлэгийн сан); портал, апп, дотоод системд нэг API-аар ажиллана.
- Барилгын 2D өгөгдлөөс 3D Tiles-ийг автоматаар үүсгэж, вэб болон гар утсанд интерактив харуулна.
- 3D дээр сүүдрийн шинжилгээ, зай, талбай, өндрийн хэмжилт хийж, шинэ барилга зурж төлөвлөлтийг шалгана.
- ХУР, egazar, УБЕГ болон гадны байгууллагуудтай эрхийн түвшинтэй API-аар өгөгдөл солилцоно; E-Mongolia-тай холболтыг туршиж байна.
- Иргэний портал, дотоод удирдлагын систем, гар утасны апп нэгдсэн шинэ дизайнд шилжиж, аппаас хүсэлтээ бүрэн бөглөж илгээнэ.
- Архитектур төлөвлөлтийн даалгавар, схем зургийг загвараар хэвлэнэ; аудит лог, мониторинг, алдааны мэдэгдэлтэй.


Өмнөх шат
Төсөл 02 Нийслэлийн хот байгуулалтын систем (2022)
Технологи
CesiumJS3D TilesPostGISpgvectorRAGLaravel 12ReactХУРegazar




