Магадлалын цахим систем
Барилга, байгууламжийн инженер геологийн судалгаа, зураг төслийн магадлалын хүсэлтийг хүлээн авахаас дүгнэлт гаргах хүртэл бүх алхмыг Барилгын салбарын нэгдсэн систем (mcis.gov.mn)-д цахимаар шийдвэрлэх, тоон гарын үсэг, QR кодоор баталгаажуулах систем.

Юу боломжтой болох вэ
Одоо хүсэлтийг хэсэгчлэн цахимаар хүлээн авч, гэрээ, экспертийн томилгоо, дүгнэлтийг гараар боловсруулдаг. Шинэ систем магадлалын бүх үйл ажиллагааг нэг урсгалд нэгтгэнэ.
- Инженер геологийн судалгаа, зураг төслийн магадлалын хүсэлтийг ДАН-аар нэвтэрч цахимаар илгээнэ.
- Орон тооны бус экспертийг ажлын ачаалал, өмнөх томилгоог тооцон санамсаргүй байдлаар автоматаар томилно.
- Иж бүрдлийн шалгах хуудас, экспертийн хавсралт дүгнэлтийг цахим маягтаар бөглөнө.
- Зураг төслийн жишиг үнийг автоматаар тооцоолж, магадлалын гэрээг цахимаар байгуулна.
- Хайгуулын цэг, барилгын байршлыг координатаар газрын зураг дээр бүртгэж харна.
- Дүгнэлтийг тоон гарын үсэг, QR кодоор баталгаажуулж, нэгтгэл, тайлан мэдээг автоматаар гаргана.
- ХУР болон Сангийн яамны PIMIS системтэй сервисээр мэдээлэл солилцоно.
Хүсэлтээс дүгнэлт хүртэл
Хүсэлт илгээх
Объектын мэдээлэл, зураг төсөл, тайлангаа хавсаргана.
Бүрдэл шалгах, гэрээ
Иж бүрдлийг шалгаж, жишиг үнээр гэрээ байгуулна.
Экспертийн хяналт
Автоматаар томилогдсон эксперт хянаж, засварын шаардлага өгнө.
Дүгнэлт
Тоон гарын үсэг, QR кодоор баталгаажсан дүгнэлт гарна.





