Дэд бүтэц байгуулах, тохируулах үйлчилгээ

Infrastructure

Тохируулах ба хянах

Бидний хувьд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ихэнх төслүүдийн хувьд дэд бүтэц, тоног төхөөрөмжүүдийг өөрсдөө тохируулан, хооронд нь холбож ажиллуулах ажлуудыг хийдэг байсан. Үүнтэй холбоотойгоор технологийн дэд бүтэц байгуулаж, тохируулах нь бидний гол чиглэлүүдийн нэг болсон. Дэд бүтэцийг байгуулаж, түүн дээр хөгжүүлсэн программ хангамжийг суурилуулан ажиллуулах, олон хэрэглэгч зэрэг хандах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал ажил юм.

Вэбийн ачаалал тэнцвэржүүлэх

Вэбийн ачаалал тэнцвэржүүлэх

Олон хэрэглэгч зэрэг хандах шаардлагатай ба серверүүдийн ачааллыг тэнцвэртэйгээр зохицуулахын тулд Ачаалал тэнцвэржүүлэх (Load Balancing) аргачлалыг хэрэгжүүлдэг.

Сервер болон ачаалал тэнцвэржүүлэгчийн хувьд Apache, HAProxy зэрэг технологиудыг ашиглан тохируулдаг. Мөн физик ачаалал тэнцвэржүүлэгч төхөөрөмжүүдийг ашиглан тохируулах боломжтой.

Мэдээллийн сангийн найдвартай байдлыг хангах

Аливаа мэдээллийн системүүдийн амин сүнс болсон мэдээллийн сангийн хувьд түүн дотор агуулагдаж буй өгөгдлийн үнэн зөв байдал, серверүүдийн найдвартай ажиллагаа хамгийн чухал байдаг. Тэрхүү шаардлагыг хангахын тулд байнгын ажиллагаатай байх дэд бүтцийг доорх байдлаар үүсгэдэг. Мөн нөөц сервер тохируулах г.м шийдлүүдийг санал болгодог байгаа.

Мэдээллийн сангийн серверүүдийг зөвхөн өгөгдөл бичих болон унших чиглэлээр тохируулснаар сервер ирэх ачааллыг эрс бууруулж программ хангамж хэвийн ажиллах нөхцөлийн бүрдүүлдэг.

Дэд бүтэц байгуулах, тохируулах
Хамтран ажиллах

Танай байгууллагад тохирох шийдлийг хамтдаа тодорхойлъё.